Уул уурхайн машин үйлдвэрлэгчид Монголд чуулна
2012.02.03

Уул уурхайн машин үйлдвэрлэгчид Монголд чуулна

Дэлхийн уул уурхайн машин үйлдвэрлэлийн томчууд “Caterpillar”, “Liebherr”, “Siemens”, “Voigt”, “Mercedes Benz”, “ThyssenKrupp”, “Takraf компаниуд Монголд болох “Future Mongolia” үзэсгэлэнд оролцохоо албан ёсоор мэдэгджээ.

Ирэх тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатарт болох уг үзэсгэлэнг зохион байгуулагчид бүртгэлийн хугацаагаа энэ сарын 14-нийг хүртэл сунгасан байна. “Future Mongolia” нь олон улсын хэмжээний том үзэсгэлэн бөгөөд анх удаа Монголд болох гэж байгаа юм.

Уул уурхайн тэргүүлэгчдийн анхаарлыг татаж буй цаг уедээ тааруулан уг үзэсгэлэнг зохион байгуулахын ач холбогдлыг санаачлагчид нь дэлхийн хэмжээний том үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчидтай нүүр тулах сайхан боломж төдийгүй хамтран ажиллах харилцан ашигтай гэрээ хэлцэл хийх таатай нөхцөл хэмээн харж буй аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.