Тавантолгойн хувьцааны үнэ өсчээ
Тавантолгойн уурхайн хувьцаа энэ сард бага багаар буурч байсан бол өнгөрсөн долоо хоногт 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тавантолгойн үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 71.4 тэрбум төгрөгөөр буюу 3.5 хувиар өсөж, хоёр их наяд 70.7 тэрбум төгрөг болжээ.
Түүнчлэн бусад хувьцаат компаниудын хувьцаа ч тодорхой хувиар өссөн аж. Үүнээс хамгийн их өссөн ханштай үнэт цаасны тоонд "Сэлэнгэ сүрэг" компанийн хувьцаа 100.2 хувиар, "Харгиа" 74.7 хувиар, "Монасар" 74.7 хувиар тус тус орж байна.
Харин ханш нь хамгийн их буурсан үзүүлэлтээр "Эрээнцав" 27.6 хувь, "Гутал" 26.7 хувь, "Хасу" мандал 24.5 хувь болсон байна. Үнийн дүнгээр "Ремикон" 75.4 сая төгрөг, АПУ 58.3 сая төгрөг, Тавантолгой 41.3 сая төгрөгийн үнэт цаас арилжсан нь хамгийн олон ширхэг арилжсан компанийн тоонд бичигдсэн байна.
Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр таван удаагийн арилжаа явуулж, 75 хувьцаат компанийн 990.8 мянган ширхэг хувьцааг 445.8 сая төгрөгөөр арилжжээ.