Я.Батсуурь:
2011.12.28

Я.Батсуурь:

Иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас 536 ширхэгийг үнэгүй олгохоор болсон билээ. Харин нэмж аж ахуйн нэгжид олгох 10 хувийг иргэдэд олгох нь зүйтэй гэх саналыг нэр бүхий гишүүд санаачлав. Өөрөөр хэлбэл, үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид хувьцаа өгөхгүй, харин иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгоно. Ингэснээр иргэд нэгж хувьцааг 1000 төгрөгөөр үнэлж, он гаруут Засгийн газарт хувьцаагаа арилжиж үлдэгдэл сая төгрөгийг бэлнээр авах боломжтой хэмээн тооцоолж буй. Харин энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхуулья.

УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол өнөөдөр 53 мянгад хүрлээ. Эдгээр аж ахуйн нэгжийн тал нь ашиггүй ажилласан гэдэг тайлантай. Энэ мэтчилэн үндэсний аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, тооцоог нь гаргахад хүндрэлтэй боллоо. Нэг хүний нэр дээр 20-30 компани бүртгэлтэй байх жишээтэй. Мөн 27 мянган аж ахуйн нэгжийн тал нь 10 сая төгрөг хүрэхгүй эргэлтийн хөрөнгөтэй. Засгийн газраас өгч байгаа мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 2700 аж ахуйн нэгж л бий.

Бусад нь ямар нэгэн байдлаар татвар  төлдөггүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрнө. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх юм.

Нөгөө талаас Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болох эрсдэлтэй. Орд 100 хувь төрийн мэдэлд бий. Төр ямар ч тохиолдолд 51 хувиа авч үлдэнэ.

^Үлдсэн 29 хүртэлх хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр гаргана. Энэ сувгаар л "Монгол 999" нэгдэл орж ирэх ёстой. Тэдний хувьд Тавантолгойд орох үүд хаалга нь нээлттэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.