Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл өргөн барив
Хууль санаачлаг гишүүн Д.Оюунхорол
2012.01.04

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл өргөн барив

 УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбат ‘’Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль’’-ийн төсөл өргөн барив.

Монгол Улс ХДХВ-ийн халдвар ДОХ өвчний тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч ХДХВ-ийн халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл манай нийгмийн зонхилох хэсэг болох залуучууд, өсвөр үеийнхний дунд ихээхэн түгээмэл байгааг зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн , НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Очирбат онцолж байв.

2011 оны 12 дугаар сарын 14 –ний байдлаар ХДХВ-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 100-д хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөх хандлагатай байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд хийсэн олон удаагийн хяналт шинжилгээ үнэлгээ, дүгнэлтээр Монгол Улс энэ чиглэлийнхээ эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж зөвлөмж өгсөн байна.

ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ-той хүмүүс эрхэлж болохгүй ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргах, ДОХ-той гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байх тухай хуулийн заалт нь олон улсын холбогдох конвенцийн заалтыг зөрчиж байгаа учир дээр дурдсан заалтыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газраас саналыг нь авч бүрэн тусгасан болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.