Д.Ганхуяг: Үндсэн хууль зөрчих гээд байна
2012.04.13

Д.Ганхуяг: Үндсэн хууль зөрчих гээд байна

-Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн хуулийн зарим зүйл, заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Уг шийдвэрийг Та хүлээн зөвшөөрөх үү?


-Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Сонгуулийн холимог тогтолцоотой Япон, Герман гээд бүх оронд байдаг яг тийм хувилбарыг авсан. Гэтэл унасан бөх туг тойрч байна гэж хар үгээр уг заалтыг унагах гэж байна. Пропорционалиар орж буй 28, тойргоос сонгогдож байгаа 48-ыг шийдэхдээ иргэдийн авсан саналаар шийдэх заалтыг авч хаях гээд байна. Ингэж болохгүй. Нөгөө талаас сонгууль болохоос зургаан сарын өмнө УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруул даггүй гэсэн заалт бий. Уг заалтаар бол Үндсэн хууль зөрчих гээд байна.

-УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж ямар ч шийдвэр гаргасан Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийднэ гэж байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?


-Үндсэн хуулийн цэц хоёр шаттай хэлэлцдэг. УИХ гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрвөл уг асуудал дээр тогтоно. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэц дахиад Их суудлын хуралдаанаараа хэлэлцдэг.

-Цэцээс Үндсэн хууль зөрчс өн гэж үзсэн зүйл, заалтууд хасагдвал уг хуулийн агуулгад доголдол үүсэх үү?


-Гайгүй байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.