Ц.Шинэбаяр: Монголын төр авлигад идэгдсэн гэдгийг мэдэрлээ
2010.12.24

Ц.Шинэбаяр: Монголын төр авлигад идэгдсэн гэдгийг мэдэрлээ

УИХ-ын гишүүн Шинэбаяр МАХН-ын түр штабынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Туйлын зорилго нь МАХН гэдэг нэрийг сэргээх гэж тодорхойлсон түр штабын үүсгэн байгуулагч Монголын төр авлигад идэгдсэнийг мэдэрч эхэлсэнээ бололтой.

Учир нь намынхаа нэрийг сэргээж, лавлагаа авах гэхэд 15 минутын дотор хийх ажлыг 10 гаруй хоносон ч гаргаж өгөхгүй байна гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн 11 сарын 17-ны өдрөөс эхлэн МАХН-ын Түр штаб үйл ажиллагаа явуулж өнөөдөр 10 гаруй мянган гишүүнтэй, 100намын үүртэй, 10 намын хорртой болжээ. Одоо энэ штабынхан намынхаа онц их хурлыг хуралдуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

Түр штабын зорилго бол МАХН гэдэг нэрийг дахин сэргээх юм. Түр штабын хуульчид энэ хугацаанд хууль эрх зүйн хүрээнд энэ нэрийг сэргээх бүрэн боломж байгааг баталгаажуулж чадсан байна. Гэхдээ саад бэрхшээл их байгаа гэнэ. Жишээлэхэд МАХН-ын Түр штабаас Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргажээ.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийнхэн МАН-руу утасдан МАХН-ын Түр штабаас гомдол гаргалаа гэдгийг тэр даруй мэдэгдсэн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан МАХН нэрийг сэргээх лавлагааг авах гэсэн боловч, өгөлгүй нэг сар болж байгаа  юм байна. Уг нь МАН-ынхан тус газраас МАХН нэрээ өөрчлөн МАН нэрээ авахад ердөө 15 минут л зарцуулж байсан.

Энэ нь Монгол Улс авлига хээл хахуульд идэгдсэний шинж гэж тэрбээр тодорхойллоо. Төрийн байгууллагуудын дарга нар намын удирдлагаас тухайн ажилдаа томилогддог учраас тэдний заавраар ажилладаг нь энэ гэж тэрээр үзэж байна.

Энэ мэт МАХН-ын түр штабын үйл ажиллагаанд саад учирч байгаа учраас Шинэбаяр гишүүн “Хамаг Монголын тунхаг” гэгчийг гаргажээ. Энэ тунхаг бичигт “Өнөөдөр хамаг Монголын амьдралыг там болгож байгаа Бирдүүд Монгол орныг бүхлээр нь эзлэн сульдан доройтуулж байна” гэж бичжээ.

2008 оны сонгуулиас хойш УИХ-ын гишүүнээр ажи ллаж байх хугацаандаа хэвлэлийнхэний анхааралд өртөж, төр иргэнийхээ төлөө  тэгтлээ дуугараад байдаггүй Шинэбаяр гишүүн өнөөдрийнхөө мэдээлэлд Монготлын төрийн авлигын дүр төрхийг илэрхийлж, авлигын өмнө туйлдаж байгаагаа хэлсэн.

Тэрээр өнөөдрийг хүртэл тэгтлээ авлига их байгаа гэдгийг энгийн иргэд шигээ мэдрээгүй явсан бололтой. Өнөөдрийн мэдээллээр өөрөө ярихаас өөр зүйл хийгээгүй гишүүн ирэх долоо хоногт сэтгүүлчдийн асуултанд хариулахаар болоод гарч явсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.