
2025.02.27
БУЛГАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар нарын хамтаар Булган суманд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шинээр баригдсан сургуулийн спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Иргэдийн зүгээс дараах асуудлуудыг хөндөж, ярилцлаа.
- Булган сум нь Монгол Улсын хамгийн алслагдсан сум тул хөдөө мал маллах малчид цөөрч байгааг онцлон энэ талаар хариу арга хэмжээ авах
- Тусгай хамгаалалттай бүсэд отроор нүүдэллэж буй малчдад зөвшөөрөл өгөх асуудлыг холбогдох яаманд уламжлах
- Булган-Дэлүүн сумын чиглэлд сайжруулсан шороон зам тавих
- Булган сумын халаалтын систем хуучирсан тул их засварт оруулах
- Соёлын төвийн барилгыг шинээр барих эсхүл их засварт оруулах
- Алслагдсан суманд амьдардаг ахмадуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэхэд боломжтой эсэх зэрэг асуудлуудыг чухалчилж онцлов.