АЛСЛАГДСАН СУМДЫГ ХӨГЖҮҮЛЭХ "БУЛГАН ХӨГЖИЛ - 2035 СТРАТЕГИ" ТОДОРХОЙЛЖ, ХЭРЭГЖҮҮЛНЭ
2025.02.26

АЛСЛАГДСАН СУМДЫГ ХӨГЖҮҮЛЭХ "БУЛГАН ХӨГЖИЛ - 2035 СТРАТЕГИ" ТОДОРХОЙЛЖ, ХЭРЭГЖҮҮЛНЭ

УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумын ард иргэдтэй уулзлаа.

Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, сумуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа. Үүнд:

  • "Булган хөгжил-2035 стратеги" тодорхойлж, хэрэгжүүлнэ.
  • Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байрны бүрэн засвар, барилгыг шинээр барих ажлыг холбогдох яаманд уламжлах;
  • Булган сумын ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжлийн танхим байгуулах;
  • Дэлүүн, Булган сумдад малын ногоон тэжээл тариалах;
  • Дэлүүн-Толбо чиглэлийг хатуу хучилттай авто замаар холбох;
  • Малчид болон залуу малчдыг малжуулах арга хэмжээнд хамруулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.