
2025.02.24
АЙЛ, ӨРХҮҮДИЙН УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ЧАНАР НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат сумын ард иргэдтэй уулзлаа.
Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Үүнд:
- Айл, өрхүүдийн ундны усны эрүүл ахуйн чанарыг хангахад анхаарах;
- Алтай сумын сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг холбогдох яаманд уламжлах;
- Газар тариалангийн техникээр хангах ажлыг үргэлжлүүлэх, малын ногоон тэжээл тариалах;
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, малчдын зээлийн талаарх мэдээлэл;
- Сумын төвийн хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах.