2025.02.21

''ӨЛГИЙ АРЕНА" СОЁЛ, СПОРТЫН ЦОГЦОЛБОР БАРИГДАНА

УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Т.Аубакир, С.Зулпхар нарын хамт Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар болон Нэгдсэн эмнэлгийн албан хаагчидтай уулзалт хийж, тэдний санал, хүсэлтийг сонслоо.

Уулзалтаар аймгийн төвд шинээр 1500 хүний суудалтай "Өлгий Арена" соёл, спортын цогцолбор барихаар зураг төсвийн ажлыг хийж байгаа талаар танилцууллаа. Мөн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хууль тогтоомж, төр засгаас авч хэрэгжүүлж буй зарим бодлогуудын талаар танилцуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлууд болон тус байгууллагуудын зүгээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.