
2025.02.25
ӨЛГИЙ-УЛААНГОМ ЧИГЛЭЛД ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ ТАВИГДАНА
УИХ-ын гишүүн Т. Аубакир, С.Зулпхар нарын хамтаар Цагааннуур боомтын үйл ажиллагаатай танилцаж, Цагааннуур тосгон, Ногооннуур сумын иргэдтэй уулзлаа.
Иргэдэд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжууд болон аймаг, орон нутагт хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, иргэдийн асуусан асуултад хариу өгч, санал бодлыг нь сонслоо.
Сумын иргэд дараах саналуудыг чухалчилж байна:
- Цагааннуур боомтыг байнгын үйл ажиллагатай болгох
- Боомтын сэргэлтийн хүрээнд өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх
- Цагааннуур боомтод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хэсэг байгуулах
- Ногооннуур сумын Улсын тусгай хамгаалалттай бүсэд орсон зарим малчин өрхийн асуудлыг холбогдох яаманд уламжлах