
2025.02.26
БҮХ СУМДЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОНО
УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар нарын хамт Алтай, Бугат сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Иргэдийн зүгээс дараах саналуудыг хэлж, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Үүнд:
- Алтай-Буянт чиглэлд хатуу хучилттай авто зам тавих
- Төмөр бетон гүүр барих
- 2-р цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх
- Сумдын цахилгаан эрчим хүчний доголдлыг шийдвэрлэх
- Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих
- Газар тариалан эрхлэгчдийг дэмжих
- 40 га газрын усжуулалтын системийг шийдвэрлэх
- Сумдын төвийн цэвэр ундны усан сан байгуулах
- Сургуулийн дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгох
- Сургуульд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг шийдэж өгөх
- Шинэ цэцэрлэгийн барилга барих
- Мал нядалгааны газар байгуулж өгөх саналуудыг тус тус гаргалаа