
2025.02.26
Хонгор нутгаас төрсөн Улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа
Хонгор нутгаас Улсын аварга малчин 8 төрж, хөдөлмөр зүтгэлээ улс даяар алдаршуулж, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг шагналыг нь гардууллаа.
Баянхонгор аймаг энэ жил 4 сая толгой мал тоолуулж улсын хэмжээнд ямаан сүргийн тоогоор тэргүүлэн, тэмээн сүргийнхээ тоогоор 3 дугаарт, нийт дүнгээр 5 дугаар байранд орсон бахдам амжилтыг үзүүллээ.
УИХ-ын гишүүн Б.Батцэцэг:
"Тив дэлхийн хаанаас ч гэсэн бидний бахархах зүйл бол Монгол Улсын түүх, малч ухаан, нүүдлийн өв соёл, үүнийг тээж яваа малчин түмний гайхамшигт хөдөлмөр билээ.
Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэм ухаанаа өвлүүлэн өнө мөнхийн буян хишгийг тээж яваа малчин түмний минь заяа буян ашид өөдөө дэвжих болтугай" гэв.