
2025.02.26
Улсын заан Ш.Дашийн үр удам "Монгол Улсын Аварга Малчин”-аар тодорлоо
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбатын гэр бүлд сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин” цом, улаан халзтай өргөө цагаан гэр, аваргын үнэмлэх, тэмдэгийн хамт удам дамжсан өвөлжөөнд нь УИХ-ын гишүүн Д.Батлут гардуулан өглөө.
Б.Элбэгбат нь 1992 оноос хойш мал маллаж, мал сүргээ дөрвөн төрлөөр нь өсгөн, сумандаа хамгийн олон адуун сүргийг үржүүлж, залуу малчдад үлгэр дуурайлал үзүүлж яваа нутгийнхаа бахархал болсон малчин юм.
Буянт мал тань өсөн арвижиж,
Буян хишиг тань арвижин дэлгэрэх болтугай.