
2025.02.26
Өмнөговь аймгийн Манлай сумаас "Алтан төл"-ийн эзэн тодорлоо
Өмнөговь аймгийн Манлай сумаас "Алтан төл"-ийн эзэн тодорлоо. Энэ жил 47 дахь жилдээ шалгаруулж байгаа Монголын үндэсний олон нийтийн радиогийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" шагнал нь малчин түмний хүч хөдөлмөрийг үнэлэн алдаршуулдаг, нэр хүндтэй шагналын нэг юм.
Манлай сумын тэмээчин Уулын-Өвгөний Алтан-Очир энэ жил Алтан төлийн эзнээр тодорч, гэр бүл, малчин түмэн, сум орон нутгийн зон олноо баярлууллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан