УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
2025.02.26

УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Уламжлалт мал аж ахуй, нүүдэлч малч ухаан, соёл, өв уламжлалаа тээж яваа малчин түмний эрхэм дээд шагнал болох буянт малын хишиг болсон "Монгол улсын аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардууллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Баян" багийн малчин Сүхийн Эрдэнэбаатар, Адьяагийн Амартүвшин нар модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол улсын Засгийн газрын тоглоолоор Монгол улсын аварга малчдаар тодорлоо.

Ханбогд сумын Улаантолгой гэдэг газар өнтэй тарган өвөлжиж буй аваргууд маань 29 жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ таван төрлөөр өсгөн, мянга давсан малтай, ажил үйлс нь өөдрөг сайхан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан