“Жамьянмядаг 2025” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа
2025.02.21

“Жамьянмядаг 2025” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа

2025 оны 02 дугаар сарын 15-наас 16-ны хооронд 2 өдрийн турш “Жамьянмядаг 2025” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Сарнай нар хамтран үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжин үнэ төлбөргүй зохион байгуулснаараа онцлог юм.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцохоор 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлснээс зохион байгуулагчид 45 байгууллагыг шалгаруулан оролцуулав. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүн оролцогч байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнээс 8 бүтээгдэхүүнийг шилдгээр шалгаруулан, “Жамьянмядаг 2025” нэрийн шагнал болон үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулсныг дурдахад таатай байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn