
2025.02.18
Сангийн яамнаас Татварын 4 хуульд санал авч байна
Сангийн яамнаас татварын асуудлаарх 4 хуулийн төслийг боловсруулж санал авахаар байршуулсан талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1-д заасны дагуу Засгийн газраас татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох багц хуулийн төслийг боловсруулсан байна.
Үүнд:
1. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Та доорх холбоос дээр дарж саналаа өгөөрэй