2025.02.01
О.Саранчулуун: Хүртээмжийг ойлгож шийдлийг гаргах хүн УИХ дотор ганц, хоёроор тогтохгүй
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Ховдоос Харвард руу” номоо брайл бичгээр хэвлүүлж олны хүртээл болголоо.
Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд унших боломжтой болов. Энэхүү номоо Монголын хараагүй иргэдийн холбоо, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, ХБИ хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо, 116-р сургууль гэх мэт бүхий байгууллагуудад гардуулан өгсөн юм.
Уг номыг гардуулж өгөх ёслолд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцов.
Тэрбээр уулзалтад ирсэн хүмүүсийнх санал хүсэлтийг нь сонсож, өөрийн байр сууриа илэрхийлэв. Хүртээмжийг ойлгож шийдлийг гаргах хүн УИХ дотор 1,2-оор тогтохгүй гэдгийг тэрбээр энэ үеэр онцолж байлаа.