О.Саранчулуун:Яаж хүн бэртэхгүй нийгэм бүтээх вэ гэж байхад нөгөө талд гэмтэж бэртэх арга хэмжээг нэмсэн шийдвэр гаргаж байх юм?
2025.01.29

О.Саранчулуун:Яаж хүн бэртэхгүй нийгэм бүтээх вэ гэж байхад нөгөө талд гэмтэж бэртэх арга хэмжээг нэмсэн шийдвэр гаргаж байх юм?

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ. Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна” гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв. 

Уг шийдвэрийг нэр бүхий УИХ-ын гишүүд эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Би 13-тайдаа хурдан морины уяаны газарт анх хөлөө гэмтээсэн. Найман сарын дараа ясны хорт хавдар гэсэн оношоор хөлөө тайруулсан юм.

Хурдан морины уралдааны үеэр гэмтэл аваад ахуйн осол гэж бүртгүүлсэн хүмүүс байдаг бид энд яаж хүмүүсийг хөгжлийн бэрхшээлээс хамгаалах вэ гэж ярьж байхад Засгийн газар иргэдээ гэмтэл бэртэл рүү түлхсэн шийдвэр гаргалаа. Над руу маш олон хүн хандаж, мориноос унаж гэмтсэн тухайгаа бичсэн. Та нар Гэмтлийн эмнэлгээр яваад үзээрэй. Ахуйн осолтой гэж бүртгүүлсэн иргэдийн хэд нь мориноос унаж бэртсэн бэ? Хүүхэд унаж гэмтвэл хариуцлага тооцно” гэв.