2025.01.07
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны сонсгол зохион байгуулагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн сонсгол яамдууд дээр болж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
Өнөөдөр Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам дээр тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын тайлан мэдээг сонсох сонсгол зохион байгуулагджээ.
Цаашид уг сонсголыг үргэлжлүүлэн 3 яам дээр зохион байгуулж, нийт 6 яамтай хамтарсан сонсгол хийхээр төлөвлөжээ.