
2024.10.04
Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn