2024.09.12
Өмнөговь аймагт Сум дундын Ойн анги байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна
Говийн бүсийн дөрвөн аймгийн Ойн ангийнхан Өмнөговь аймагт чуулж байгаа юм. Говийг ойжуулагч хамт олонд баяр хүргэе.
Өмнөговь аймгийн ойн сангийн нийт талбай 1.2 сая/га, Байгалийн ойд Заг 566 мян/га, Тоорой 570 га талбайд тархан ургаж байна. Заган ойн сангийн талбайгаараа улсдаа 2 дугаарт, таримал ойн сангийн талбайгаараа улсдаа 1 дүгээрт ордог ба таримал ойн сан байгуулах арвин туршлагатай аймаг бол Өмнөговь юм.
Монгол-Солонгос 2 улсын Засгийн газрын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалах зорилгоор ойн зурвас байгуулах ажлыг 2008 оноос Өмнөговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн.