УИХ-ын дэд дарга Польшид айлчилж байна
2010.06.21

УИХ-ын дэд дарга Польшид айлчилж байна

УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Одбаяр тэргүүтэй  төлөөлөгчид Польш улсад айлчилж байна. Польшийн Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качиньска болон бусад олон хүн энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд онгоцны ослоор амь үрэгдсэний улмаас тус улсын Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулийг хуулийн дагуу энэ сарын 20-ны ням гаригт явуулсан юм.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй манай төлөөлөгчид ням гаригт Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн Варшав хотын 240 дүгээр тойрогт зочилж, сонгуулийн хэсгийн удирдлага, сонгогчидтой уулзаж ярилцан, санал өгч байгаа явцтай танилцав. Сонгуулийн хэсэгт зочлох үедээ төлөөлөгчид сонгуулийн хууль эрх зүйн зохицуулалт, улс төрийн намуудын оролцоо, хяналтын систем зэрэг асуудлыг сонирхож ярилцав. Монголын парламентын төлөөлөгчид нийслэл хотын сонгуулийн хэсэгт зочлон, сонгуулийн явцтай танилцаж байгаа нь хоёр орны найрсаг харилцааны илрэл гэж үзэж, Дэд даргыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа сонгуулийн хэсгийн удирдлага илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.