П.Очирбатыг чөлөөлж, Д.Одбаярыг томиллоо
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр шинээр томилогдсон Д.Одбаяр
2016.11.17

П.Очирбатыг чөлөөлж, Д.Одбаярыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн 65 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул П.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Одбаярыг томилох тухай саналын томъёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон 50 гишүүний 48 нь дэмжиж, 98 хувийн саналаар санал дэмжигдсэн.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс П.Очирбатыг чөлөөлөх тухай саналын томъёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон 51 гишүүний 44 нь дэмжиж, 86,4 хувийн саналаар санал дэмжигдлээ.  

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс П.Очирбатыг чөлөөлж, Д.Одбаярыг томиллоо.