2024.03.01
Налайх дүүрэгт АН-ын гишүүдийн "Бүтэн Ардчилал" уулзалт хэлэлцүүлэг болж өнгөрлөө
Налайх дүүрэг нь нийт 8 хороотой бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт 2 хорооны 90 гаруй гишүүд оролцожлоо.
- Уурхайд ажиллаж байсан иргэдийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ бага байгаа тухай
- Дагуул хотын хөгжил \цахилгааны хэрэглээг шийдэх, хөнгөлөлт\
- Дэд бүтэц өргөжүүлэх бий болгох
- УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг халах
- Ахмадуудад цагаар ажиллах ажлын байр бий болгох гэх мэт олон асуудлыг тусгасан уулзалт боллоо.
Тус уулзалтыг Налайх дүүргийн АН-ын дарга Д.Алтанхуяг, ХЭГ-ын дарга Г.Алтансүх, Налайх дүүргийн ИТХ төлөөлөгч Налайх дүүргийн АН-ын дэд дарга Г.Сувдаа, ИТХ-ын төлөөлөгч дүүргийн АН дэд дарга Х.Майрагүль, ИТХ-ын төлөөлөгч дүүргийн АН-ын нэгдүгээр үүрийн дарга Т.Мөнхбат, 4 үүрийн дарга Ш. Амантай нар хамтран зохион байгууллаа.
Мөн Сонгино Хайрхан Дүүргийн 4, 11, 34, 33, 18, 35 дугаар үүрүүдийн гишүүдтэй 11.00 цагаас уулзаж, үргэлжлүүлээд 15:00 цагаас 3, 14, 28, 3, 36, 40 дүгээр үүрийн намын гишүүдтэй уулзаж мөрийн хөтөлбөрт оруулах саналаа хэлэлцэв.
БЗД-ийн Ардчилсан намын үүрийн гишүүдтэйгээ уулзаж, Дэлгэр сайхан жил гарахыг бэлгэдэж, дээдлэх ёсоо гүйцээн ахмад буурай, эрхэм ахан дүүстэйгээ золгож, ирж буй луу жилдээ хамтдаа бүх талаар хамтарч, нэгдэж ажиллахаа илэрхийллээ.
СХД-ийн Ардчилсан намын 1, 6, 7, 9, 12, 16, 17, 20, 21, 22, 41,42 дүгээр үүрүүдийн намын гишүүд энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцон мөрийн хөтөлбөрт оруулах саналаа хамтдаа хэлэлцэн анхаарах зүйл дээр ярилцлаа.Нам маань хуваагдалтай байсан үе ард үлдэж, бүтэн болж “Бүтэн Ардчилал” уриатай хэлэлцүүлэгт ирсэн бүх л гишүүд маань хамтдаа олон ажлын хийх итгэл дүүрэн байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn