Зүүн Бүсийн Эдийн Засгийн Форум уулзалт боллоо
Энэ эдийн Засгийн Форум уулзалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ардчилсан намын ҮБХны дарга Ж.Батсуурь, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэргүүтэй Ардчилсан намын дэд дарга нар болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд,ҮБХны гишүүд УТЗ гишүүд,21 аймаг 9 дүүргийн Намын Дарга, удирдлагууд, Хэнтий, Говьсүмбэр,Дорноговь,Сүхбаатар,Дорнод Зүүн бүсийн нийт 5 аймгийн төлөөлөл гээд нийт 670 гаруй төлөөлөл оролцсон юм.
Нэг бүс нутаг газарзүйн онцлогоороо ижил байдаг ТУЛ эдийн засгаа хамтдаа хөгжүүлэх ёстой. Монгол Улс Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид өөрийн байр сууриа өргөжүүлэх нь улс орны хөгжлийн хамгийн том гарцын нэг юм.
АН энэхүү гарц гаргалгааг тодорхой болгох зорилгоор Зүүн бүсийн эдийн засгийн чуулганыг Баруун-Урт хотод зохион байгуулж байна. Чуулганд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн АН-ын залуусын төлөөлөл болох 600 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.18