Ж.Батсуурь: Хүйсийн тэгш байдал нь манай намын дотоод ардчиллыг бий болгоход чухал ач холбогдолтой
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулганы индэр дээрээс Ардчилсан нам бодлого, үзэл баримтлалтай, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг хангах бөгөөд хүйсийн тэгш байдал нь манай намын үзэл санааны үндсэн төв гэдгийг илэрхийллээ. Мөн чуулганд оролцож буй эмэгтэйчүүдэд амжилт хүслээ.
Тэрээр,
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 1,7,61,000 орчим нь эмэгтэйчүүд байна. Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангах хуулиас эхтэй олон олон хууль баталсан ч бодит байдалд туйлын хангалтгүй байна. Удирдах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байна. Эмэгтэй хүний нийгэмд болон гэр бүлдээ, улс орны эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг маш чухал нөлөөтэй байна.
Боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний дийлэнх ажлыг эмэгтэйчүүд үүрч байна. Ардчилсан нам бодлого, үзэл баримтлалтай, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг хангах бөгөөд хүйсийн тэгш байдал нь манай намын үзэл санааны үндсэн төв юм. Хүйсийн тэгш байдал нь манай намын дотоод ардчиллыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг чухал ач холбогдолтой гэдэг итгэж байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.18