Технологи шинэ үеийн ухаалаг төрийг бүтээхэд салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон
Албанийн Ерөнхий сайд Эди Рама, Их британий ерөнхий сайд асан Тони Блейр нарын ярилцсан панел Монголчууд бидний цахимжалтанд баримталж буй бодлого зөв байгааг илтгэв. Панелын дараа 2 эрхэмтэй уулзах завшаан тохиож Монгол Улсын Засгийн газар ил тод байдлыг хангуулах бодлогоороо дэлхий ертөнцийн хувьсал, өөрчлөлттэй хамт байгаагаа хэлж амжлаа.
Тони Блейр панелийн үеэр хэлэхдээ: 19-р зууны төр гэдэг бол ард түмний төлөө хангалттай зүйл хийдэггүй, их мөнгө босгодоггүй, их мөнгө зарцуулдаггүй минималист төр байсан тул төрөө дахин төсөөлөх, загварчлах явдал чухал байсан. Харин өнөөдрийн улс орон бүрийн төрийн бодлогыг технологоос салгаж ойлгох боломжгүй боллоо хэмээв.
Албанийн Ерөнхий сайдын зүгээс
“Системийг ард түмэн бус, тогтолцоо завхруулдаг” гэдэг шиг технологи нь “дундын зуучлагч”-аас шийдвэр гаргалтыг салгаж, төрийн үйлчилгээг иргэдэд шууд технологоор дамжуулж өгсөнөөр авилгаас ангижардаг. Тиймээс авилгад баригдсан улс гэж бидний тухай сөрөг мэдээлэлтэй зарим хүмүүст хэлэхэд Албани улсын хувьд авилгаас технологоор дамжиж салах зорилготойгоор цахимжалтыг урагшлуулж буйгаа илэрхийлэв.
Технологи шинэ үеийн ухаалаг төрийг бүтээхэд салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж буйг дэлхийн удирдагчид онцолж байлаа.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20