Олон улсын төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй
2024.02.05

Олон улсын төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-д ажиллаж байгаа.Тэрээр Цагаан ордны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Технологи, үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан Ахлах захирал Тарун Чхабрад Apple Pay, Paypal, Stripe зэрэг олон улсын төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэж, айлын талаас дэмжлэг хүсэв.

Тэрээр Apple pay-ийг 7-р сарын 1-ээс өмнө нэвтрүүлэхэд бүх талын улс төрийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Харин Stripe, Paypal Монголд нэвтрэхэд хугацаа шаардагдах боловч Монголын хэрэглэгчид өнөөгийн нөхцөл байдалд StripeConnect буюу гуравдагч зах зээлээр дамжуулан төлбөр тооцоогоо хүлээн авах боломжтой тус технологийн шийдлийг нэвтрүүлэхэд анхаарахаа хэлсэн нөхөрсөг уулзалт боллоо.

Цагаан ордны уулзалтын дараа АНУ-ын Сансарын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Chirag Parikh-ын хамт

Цагаан ордны уулзалтын дараа АНУ-ын Сансарын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Chirag Parikh-ын хамт. Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын хувьд сансрыг энхийн зорилгоор ашиглах үндсэн зарчмын хүрээнд холбогдох НҮБ-ын сансрын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орсон юм.
Түүний зүгээс байгаль цаг уурын өөрчлөлтөнд сансарын мэдээлэл, биг датаг ашиглахыг зөвлөв. НАСА-ын уулзалтанд дэвшүүлэх саналыг дэмжлээ.

Apple-ийн дэд ерөнхийлөгч Ник Аммантай өглөөний уулзалт хийв

Контент үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, технологийн салбарынхан, дижитал үеийнхний хүсэлт болох apple pay монголд нэвтрэх асуудлыг хурдлуулахыг хүсэв. 2024 оны 7-р сарын 1-ээс өмнө дуусгаж нээлтэнд нь өөрийн биеэр очно гэдгээ амлав. Visa-гийн төв оффист удирдлагуудтай нь уулзахдаа энэ асуудлыг мөн ярилцаж бидний Монголчууд олон улсад технологоор хөгжлийн шинэ зам татуулах гарц нээгдэж байна.