ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ АНХНЫ МОНГОЛЫН СОЁЛЫН ТӨВ БЭЭЖИН ХОТОД БАЙГУУЛАГДЖЭЭ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2023 онд хэрэгжсэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засаг, худалдаа болон хилийн боомтын өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. Мөн тус Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Элчин сайдын яамны ажилтнуудад хандан Монгол Улсын Их Хурал, түүний Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос баримталж буй бодлого, зөвлөмжийг танилцууллаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яам дэргэдээ Монголын соёл, мэдээллийн төв байгуулсан нь хилийн чанад дахь хамгийн анхны Монголын соёлын төв болсон аж. Уг төвийг 2022 оны 10 дугаар сард байгуулснаас хойш Монгол Улсыг сурталчилсан 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаад байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30