"Шинэ хөдөө"-г Солонгост утгаар нь хийж байна.
Саяхан Солонгост ажлын айлчлал хийхдээ Бусан орчмын Мирян хотынхон тариаланч иргэддээ тоног төхөөрөмж, үр, бордоо, арга зүйгээр дэмжлэг үзүүлдэг хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тариаланчдынхаа жилдээ ганц хэрэглэгддэг өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг түрээсээр өгдөг юм байна. Бүр ачаад хүргэнэ. Яг л бидний зориод байгаа Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр шүү дээ. Малчдынхаа хэрэгцээтэй тэр бүр худалдаад авчихаж чаддаггүй трактор пад, хадлангийн тоног төхөөрөмж, ногооны иж бүрдэл, арьс нэхий элдэх машин, сайн үүлдрийн эцэг мал зэрэг зүйлүүдээр хангана.
Ер нь бол "Шинэ хөдөө" хөтөлбөрийг шинээр бодоод олчихсон ч эд биш Солонгос улсын "Шинэ тосгон" хөтөлбөрийг дуурайлгасан. Энэхүү "Шинэ хөдөө" хөтөлбөрөө Солонгосын хэмжээнд хүргэчихвэл иргэдэд ч дэмтэй.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.12
2024.11.06