2025.04.30
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа. Энэ үеэр “Эгийн голын УЦС” төслийн нөлөөллийн бүсэд амьдардаг иргэд Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө танилцууллаа.
- Ерөнхий сайдын зүгээс төслийн нөлөөллийн бүсэд хамаарахгүй газарт Жишиг багийг байгуулж олон нийтэд нээлттэй мэдээллийн төв, аялал жуулчлалыг татах байгууламжуудыг байгуулах шийдвэрийг гаргалаа.
- “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох болон бусад судалгааг 2025 оны зургадугаар сард эхлүүлэх бөгөөд эцсийн тайлан, дүгнэлтийг ирэх 2026 оны зургаадугаар сард дуусгана гэсэн мэдээллийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл өглөө.
- Ерөнхий сайдын зүгээс энэхүү судалгаа хийхэд шаардлагатай зардлыг шуурхай шийдвэрлэхийг даалгалаа.