2025.03.31

Б.Уянга: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдэд ТЭЗҮ-ийг хийх ёстой ч, хэрэгжилт хангалтгүй байна

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асуулаа.

ТЭЗҮ, зураг төсөл гэх бичиг баримтуудтай холбоотой асуудал дээр төвлөрч асуулт асууя. 2021-2025 онд Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд ТЭЗҮ зураг төсөл шаардлагатай 98 төсөл арга хэмжээ тусгагдсан байна. Үндэсний Аудитын газрын тайлангийн дүгнэлт дээр 98 төсөл арга хэмжээний 43 нь ТЭЗҮ зураг төсөл байхгүй тул хэрэгжээгүй гэсэн байна. Шалтгааныг нь задлаад харахаар нотлох баримтгүй 18. Үүнийг Үндэсний аудитын газрынхан нотлох баримтгүй гэдэг дотор яг юу, юуг оруулснаа тайлбарлаж өгнө үү. Энэ мэт хэрэгжээгүй төсөл арга хэмжээнүүд 2025 оноос үргэлжлээд явах уу? Хуулиа судлаад үзэхээр ТЭЗҮ-ийг Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль дээр нэг жилээс дээш улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд ТЭЗҮ-ийг нь хийнэ.

Харин Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6.10.2-т аливаа хөтөлбөрт тусгагдаж байгаа төслүүд нь санхүүжилтийнх нь эх үүсвэр нь тодорхой байх ёстой юм байна. Хөрөнгө оруулалтынх нь хэмжээг урьдчилсан тооцох, тооцсон хариуцах эзэнтэй, үндэслэл зураг төсөв нь батлагдсан, ийм төслүүдийг хөтөлбөрт тусгах ёстой. Гэтэл тайлангаас харахад эсрэгээр байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдэд ТЭЗҮ-ийг хийнэ гэж байгаа нь яг ямар журмын дагуу явж байгаа вэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn