Архангай аймгийн дулааны станцын барилгын ажил зарлагдлаа
Архангай аймгийн төвд баригдахаар олон жил хүлээгдэж, саатсан Дулааны станцын ажил эхлэхээр болж, тус станцыг барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Засгийн газраас өнөөдрөөс эхлэн нээлттэйгээр зарлалаа.
Цэцэрлэг хотод баригдах Дулааны станц нь БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл 13.2 сая ам.доллароор баригдах бөгөөд дэвшилтэт технологид суурилсан 25 Гкал/ц хүчин чадалтай Дулааны станц, 6.7 км хос дулаан дамжуулах шугам сүлжээ, 14 ш дулаан дамжуулах төв баригдах юм.
Аймгийн төвийн цаашдын хөгжлийн түлхүүр болсон энэхүү дулааны станц ойрын хугацаанд ашиглалтад орж, Цэцэрлэг хотын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, иргэдийн амьдрах орчин сайжрах, байгаль орчин, хүний эрүүл мэнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ажлын байр бий болох боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.13
2024.11.11