
2024.01.03
Нэг жуулчинд нэг ямаа хөтөлбөр хэрэгжинэ
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ, МАЛЧИН, НУТГИЙН ИРГЭДИЙГ ТОГТМОЛ ОРЛОГОЖУУЛАХ "НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ЯМАА" ХӨТӨЛБӨРИЙГ АРХАНГАЙ АЙМАГ ЭХЛҮҮЛЛЭЭ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан ба 2023.12.20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас "Өвлийн аялал жуулчлалыг дэмжих" тогтоолыг баталсан.