Б.Энхбаяр: 26-р хороо орчмын газрын наймаанд Ерөнхий прокуророос эхлээд Тагнуулын дарга нь оролцсон гэх мэдээлэл бий
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Хэргийн газрын үзлэг шалгалт хийх, хохирлыг тооцох, хохирсон иргэдэд тусламж үзүүлэх асуудлаас гадна энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанаар өргөн хүрээнд авч хэлэлцлээ.
Улаанбаатар хотод энэ осол давтагдаж болзошгүй эрсдэл өндөр байна. Зун үер болсон. Утаа, түгжрэл, газрын асуудал, энэ бүх асуудлын уг шалтгаан нь авлига дээр очиж бууж байна. Улаанбаатар хот бол дарьтай торх болж хувирсан байна.
Тиймээс асуудлын уг шалтгаан болсон сүүлийн 20 жилийн газар олголт, авлига нийтийн тээврийн асуудлаар дагнаж, иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд Засгийн газар, УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол явуулах түр хороо байгуулна. Түр хороог ХЗДХ-ийн сайд ахалж ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ асуудлаар УИХ-ын даргад хандахаар болсон.
-Замбараагүй газар олголттой холбоотойгоор хот төлөвлөлт алдсан. Галд өртсөн орон сууцны газрыг хаанаас олгосон бэ?
-Энэ миний сонгогдсон тойрог, тиймээс би мэдээлэлтэй байгаа. Энэ талаар сая ЗГ-ын хуралдаанд хэлсэн. Энэ асуудал шалгагдана.
26-р хороо орчмын газрыг “хүний, өөрийнгүй” хэсэгчилж зарсан. Монгол Улсын Ерөнхий прокуророос эхлээд Тагнуулын байгууллагын удирлага нь энэ хавийн газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл байдаг. Энэ талаар би тусад нь хэвлэлийн хурал хийж мэдээлнэ гэлээ.