2024.01.18
НҮБ-ын шаардлагыг Монгол Улс биелүүллээ
Багагүй хугацаанд судалсан, хөөцөлдсөн саналууд маань батлагдсанд баяртай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэнийг онцолсон. Энэ байдал үнэн болохыг монгол улсын хүний эрхийн комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлээр баталгаажуулсан.
ИЛТГЭЛД ДУРДСАНААР 2020-2022 ОНД НИЙТ 2,694 ХҮН БАРИВЧЛАГДСАНЫ 2,674 БУЮУ 99 ХУВЬ НЬ ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР СААТУУЛАГДЖЭЭ.
“Хойшлуулашгүй” гэсэн үгээр сэжигтэн болсон хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, хүний эрхийн ноцтой зөрчлийг үүсгэж байсныг арилгах зорилгоор хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлууллаа. Мөн цагдан хорих асуудалд хэт ерөнхий субьектив, шинжтэй байсан шалгуурыг илүү нарийчвлан хуульчиллаа.
Энэ хууль батлагдсанаар баривчлах ажиллагаанд болон цагдан хорих ажиллаганд тавих шүүхийн хяналтыг сайжруулж, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх чухал механизм болж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn