Төрийн ордонд иргэд нэвтрэхэд аливаа хувцаслалтын шаардлага тавихгүй
2023.12.28

Төрийн ордонд иргэд нэвтрэхэд аливаа хувцаслалтын шаардлага тавихгүй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УИХ-ын бусад 9 гишүүн(М.Оюунчимэг, Х.Булгантуяа, С.Одонтуяа, Э.Бат-Амгалан, Р.Дамдинням, Т.Доржханд, Н.Учрал, Э.Батшугар, Д.Ганбат)-ий хамт Төрийн ордонд иргэд нэвтрэхэд аливаа хувцаслалтын шаардлага тавьдаггүй байх шийдвэрийг гаргуулах саналыг 2022.05.17-нд гаргасан.

Иргэдийн хувьд асуудал 2022 оны 6-р сард шийдэгдсэн. Харин сэтгүүлчдийн хувьд өнгөрөрч долоо хоногт шийдэгдлээ. Энэ бол хувцаслалт төдий асуудал биш, төр иргэнтэйгээ хэрхэн харьцаж буй суурь сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн алхам юм.

Төрийн ордонд камертай нэвтрэх газруудын хүрээг өргөтгөх шинэ асуудлыг саяхан сэтгүүлчид маань сөхөж тавьсныг холбогдох байгуулагуудад нь даруй уламжлан ажиллаж байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn