2023.12.26
ФОТО: Энэ шинэ жилээр бусдад итгэл найдвар бэлэглээрэй
Эмнести Интернэшнл нь аливаа улс төрийн үзэл суртал, шашин шүтлэгээс ангид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд засгийн газрууд, улс төрийн намуудаас хүний эрхийн кампанит ажил, судалгаа хийх зорилгоор санхүүжилт авдаггүй билээ.
Иймээс таны хандив бидний хүний эрхийн төлөөх тэмцэлд маш чухал юм.
Та Монголын Эмнести Интернэшнлийн явуулдаг үе тэнгийн шоглох дээрэлхэхийн эсрэг "НӨХӨРСӨГ ЖААЛУУД" сургалтыг орон нутагт зохион байгуулахад, эсвэл Газын зурваст болж буй хүний эрхийн зөрчлийг баримтжуулж, гал зогсоохыг шаардсан үйл ажиллагаа явуулахад хувь нэмрээ оруулж хандив өргөөрэй. Гэр бүл, анги хамт олныхондоо цааш дамжуулаарай
Хандив өгөх хуудас: https://amnesty.mn/donate
ЯАСАН ХАРАНХУЙ ЮМ БЭ ГЭЖ ХАШХИРСНААС
ЯДАЖ НЭГ Ч ГЭСЭН ЛАА АСАА
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан