2023.12.20
“Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох зорилготойгоор хүний эрхийн анхаарал татсан асуудлаар цуврал илтгэл, хэлэлцүүлэг арга хэмжээг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023 онд Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх зарчим (Парисын зарчим) батлагдсаны 30 жил, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын алба байгуулагдсан 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.
“Монгол Улс дахь Хүний эрх-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд анхаарал хандуулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй хүндэтгэлийн лекцэнд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра “Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хүний эрхийн шалгуурыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан