2023.12.28
Хүний эрх зөрчигдсөн эсэх гомдлыг хэлэлцэж, дүгнэлт гаргав
ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдан ажиллаж байна.
Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх чиг үүрэгтэй тус Хорооны VI ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 26-нд боллоо.
Ээлжит хуралдаанаар Комисст ирүүлсэн хүний эрх хамгаалагчдын ирүүлсэн хоёр гомдлыг хэлэлцэж, дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Улмаар 2023 оны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн болон ирэх 2024 оны Хороооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал солилцож, мэдээлэл хуваалцлаа.
Энэ хүрээнд нэр бүхий сэтгүүлчийн эрх зөрчигдсөн эсэх гомдолд Хорооноос гарсан дүгнэлтийн талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд нээлттэй танилцуулав.
Хуралдаанд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов, Хорооны гишүүн Х.Баасанжаргал, Л.Баасанжав, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах, Ц.Оюунбаатар, Э.Сундуй нар оролцлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан