2023.12.18
Хүний эрх ба сэтгүүл зүй хэлэлцүүлэг боллоо
Хүний эрхийн ТүгээмэлТунхаглал батлагдсаны 75 жилд ойд зориулсан "ХҮНИЙ ЭРХ ба СЭТГҮҮЛ ЗҮЙ" уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, Тв9 телевиз хамтран зохион байгуулж буй арга хэмжээг ХЭҮК дэмжин оролцож байна.
Хэлэлцүүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч ноён Тапан Мишра, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд тулгамдаж байгаа асуудал, сэтгүүлчдийн үүрэг, хариуцлага сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn