2023.12.21

Б.Баттөмөр: Сонгуулийн тойрогт газар зүйн байршил хамгийн чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдааны эхэнд "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:     

"Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар түвшинд хөгжив өө миний үзэж байгаагаар монголын хүн ам 2 сая байсан аа 3,5 сая болж өссөн. Талбай тойрсон хэд хэдэн өндөр байшинг эс тооцвол хөгжлийн асуудал үндсэндээ байхгүй дээ энийг бол шууд хэлэхээс дээ. Өнөөдөр 3,5 сая хүний 910 мянга нь ядуу байна, эдийн засгийн эрх чөлөөгүй байна гээд дэлхийн банк гаргасан 28 хувь нь, дахиад 15 хувь нь ядуурах магадлалтай гэж байгаа энэ бас 400 гаруй мянган хүн ингээд 1,3 сая хүн ядуу байдаг. Иргэдийн 40-д хувь нь ядуурчихсан ардчилсан улс гэж байхгүй шүү дээ.

Хоёр хөрштэйгөө сайхан найрамдал харилцаатай тэгэхдээ дэндүү их хамааралтай болчихсон өнөөдөр болж байгаа үйл явдал уудыг та нар харж байгаа эрчим хүч, түлшний асуудал маш хүнд байдалд орсон байна. Бид ашигт малтмалаа, баялаг аа үүнд хүргэж зарж чадахгүй бас дэлхийн банкны гаргасан судалгаагаар худалдаж байгаа ашигт малтмал бол ОХУ-ын зах зээлд худалдаж байгаа үнээс 18 хувиар бага, дэлхийн зах зээлийн үнээс 50 хувиар бага иймэрхүү л юм хийгээд байна.

Гурав дахь хөрш рүүгээ гараа сунгаж байгаа хамгийн их өвчлөлтэй, нэг хүнд ногдох өрөөр дэлхийд тэргүүлж байгаа, хамгийн их бохирдолтой, түгжрэлтэй, хамгийн их ядууралтай, хамгийн их баян хоосны ялгаатай, хамгийн муу баялгийн менежменттэй энэ бол олон хүчин зүйлээс хамаарч байгаа тэгэхдээ энэ бол сонгуулийн өнөөдрийг хүртэл явж ирсэн тогтолцооноос нөлөөлнө. Сонгуулийн буруу тогтолцоо, жалга, довын үзэлтэй, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал, санал худалдаж авдаг арга гээд маш олон асуудлууд явж байгаа. Монгол улс яаж хөгжих вэ? гэхээр  баялгийн менежментийг зөв хийх ёстой. Монгол улсад хийж чадах юм маш олон зүйл хийчхээд харамсалтай нь амин сүнсгүй  яагаад гэхээр эдийн засгаар баталгаажаагүй.  

Ер нь бол томсгох ёстой энэ бол эхний алхам УБ-хотыг 5, 6 хуваагаад хоёрхон дүүргийг ингэдэг бол буруу ингээд монгол улс цаашдаа яаж хөгжих вэ? Гэхээр 100 хувь пропорциональ болох ёстой, намууд нь сонгодог, мөрийн хөтөлбөрөө гаргадаг ийм л тогтолцоо руу явахгүй бол болохгүй. Энэ тойргуудыг эргэж хараарай, газар зүйн байршил хамгийн чухал шүү хүссэн хүсээгүй сонгуулийн тойрог дээр дэвшсэн хүн очиж таарна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn