2023.12.21

Ц.Туваан: Бүсчилсэн тойргийн онцлогуудыг анхаарч үзэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдааны эхэнд "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Улс орны том эрх ашгийг харах юм бол жалга, довын үзлээс салах гэдэг утгаараа бол зөв гэж харж байна. Манайхан энийг урьд нь ч гэсэн АН-хан, АН-с нэр дэвшиж сонгогдож гарч ирсэн Ерөнхийлөгчид хүртэл энийг 4 аймгийнхаа дагавар байдлаар хойноос, урагш байдлаар бүсчилж хуваая гэсэн саналууд явж байсан. Өнөөдөр тойргийн хуваарилалтын биелэл болоод явах гэж байх шиг байна аа. Хэрвээ бүсчилсэн хөгжлийн бодлого ярих гэж байгаа бол энэ дээр бүсүүдийн дугаарлалт сонин санагдаад байна. Нэгдүгээр бүс, хоёрдугаар бүс гээд тэгэхээр энэ бодлогын хуваарилалт бол бүсүүддээ нэр өгье, бүсүүд дээр хангайн бүс, зүүн бүс гээд ядаж зүг чигээр нь нэрлэдэг шүү дээ, энэ дээр чинь Төв аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийг нэг бүс юм байна тэгэхээр энэ дээр төвийн бүс ч гэдэг юм уу эсхүл  онцлогтой нь ХАА-н бүс гэдэг юм уу иймэрхүү нэр өгч болохгүй юу? энэ дээр хариулт авмаар байна.  

УИХ-ын гишүүн гэдэг бол миний ойлголтоор төр, ард түмэн хоорондын гүүр болж ажилдаг, ард түмний элч, төлөөлөгч болж ажилдаг ийм хүн гэж ойлгодог тэгэхээр би ч гэсэн өөрөө тэгж ажиллахыг хичээдэг. Тэгэхээр энэ дээр Төв аймаг жишээлбэл 27 сумтай энд хүрч ажиллахад маш их цаг хугацаа, УБ-хотоос 5 тийшээ, 5 засмал замаар гарч явж очиж ард иргэдтэй уулздаг дээрээс нь энэ хоёр том аймагтай нийлэхээр иргэдтэй очиж уулзах, санаа бодлыг сонсох, тэд нарын хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудал төрд хүргэдэг асуудал 3 дахин хүндэрч байгаа. Тэгэхээр энэ төр, ард түмний элч, төлөөллөө хийх, үүргээ гүйцэтгэх ажлын концентрац нь сулрах нь ээ гэсэн бодол байна. 

УИХ-ын сонгуулийн тухай хууль яригдаж байхад сурталчилгааны хугацааг битгий буулгаач ээ 18 хоногийг битгий буулгаач ээ ядаж тэр 22 хоногоор болгооч ээ гэдэг саналууд ирж байсан. Томсгосон бүсчилсэн тойрог ингээд явахаар 14 хоног 3 аймгийг тойрох ямар ч боломж байхгүй, үлдээсэн хүмүүст очсон шүү намайг төлөөлж тэр очиж байгаа шүү гэж хэлэх юм уу, бид нарт нисдэг тэргээр нисээд явах боломж байхгүй, эдийн засгийн боломж байхгүй мөнгө төгрөгтэй эрх баригч нарт боломж байдаг л юм байгаа биз тэгэхээр энэ 14 хоногт 3 аймгийн энэ олон сумыг тойрох асуудлыг яаж харсан юм бэ? Сурталчилгаан дээр юу гэж бодож байна бид нар төлөөлөх гэж байгаа ард иргэдтэйгээ уулзаж үгийг нь сонсмоор байна энэ дээр ажлын хэсэг хариулт өгөөч. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байгаа. Төв аймаг, Сэлэнгэ бол ХАА-н гол бүс нутаг, газар тариалангийн гол бүс нутаг, эрчимжсэн фермерийн аж ахуйн гол бүс нутаг болно хөгжлөөрөө бусад бүсүүдээ бол манлайлна аа монголчуудын хоолтой байх уу,  хоолгүй байх уу гэдгийг гурилтай байх уу, ногоотой байх уу гэдгийг шийдэх ийм бүс нутаг болно гэж харж байна."         

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn