2023.12.21
Ш.Адьшаа: Жалга, довын үзэл, жижиг тойргийн зовлонг монголын ард түмэн 30 жилийн хугацаанд үүрсэн
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдааны эхэнд "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын улс төрийн хөгжлийн 30 жилийн түүхэнд дүгнэлт хийж монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Пропорциональ буюу Мажоритар системээр монгол улсад сонгуулийг зохион байгуулна гэж бид үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Пропорционалийн тухайд, Монгол улсын бүх иргэд гадаадад байгаа иргэд пропорциональд оролцох энэ хууль эрх зүйг баталж өгсөн монгол улс утгаараа яривал нэг тойрог байгаа бид өнөөдөр би гарах ёстой, манай нам гарах ёстой гэдэг ийм асуудалд хандаж болмооргүй байна аа.
Жалга, довын үзэл, жижиг тойргийн зовлонг монголын ард түмэн 30 жилийн хугацаанд үзсэн, энэ тогтолцоо чинь үр дүнтэй юу гэдэг дээр дүгнэлт хийхэд үнэхээр хүнд байгаа монгол улсыг бүсчилсэн хөгжлөөр хөгжүүлэх энэ асуудлыг өнөөдөр шийдэх ёстой. Миний тойрог, миний сум, миний аймаг гэдэг ийм жижиг юм ярьж улс орныхоо ирээдүйн хөгжлийн асуудлыг яримааргүй байна. Монгол Улсын их хуралд сонгогдох нам, эвсэл тойргийн гишүүд бол монголын ард түмний дийлэнх олонхын төлөөлөл болдог, бүсчилсэн нутаг дэвсгэрээс сонгогдож байгаа энэ хүн бол жинхэнэ ард түмний төлөөлөл байх болно энэ бүсийн, тойргийн зарчмыг бид шийдэж байж төрийн нэр хүнд, ард түмэн төрд итгэх итгэл нийт дийлэхийн олонхын саналыг авч монголын ард түмний хөгжил дэвшлийн төлөө, хууль эрх зүйн шинэчлэлийн төлөө хийх эрх зүйн орчин бүрдэнэ гэж ойлгож байгаа.
Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж монгол улсын хөгжлийн төлөө манай нам ялах нь чухал биш, танай нам ялах нь чухал биш монгол улсын төрийн тогтолцоонд шинэчлэл хийе ээ гэж үндсэн хуульд өөрчлөлт оруулсан энэ үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд сонгуулийн тойргийн асуудлыг өнөөдөр монгол улсын их хуралд оруулж ирсэн энэ хуулийн тогтоолын төслийг батлахыг дэмжиж байгаа энэ бол монгол улсын язгуур ашиг, монголын төрд олонхын дэмжлэг авсан төрд сонгогдох хүнийг сонгох хариуцлагатай зүйл гэж байгаа нөгөө талаасаа нам эвслүүд, жижиг намуудыг сонгох боломжоор хангахгүй байна гэдэгт би өөр бодолтой байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn