2023.10.13
Ж.Батсуурь: Улсын сайн малчин шалгаруулж байгаа үзүүлэлтээ өөрчлөх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Орон нутагт бэлчээрийн даац хэтэрч байгааг бүх хүмүүс ярьж байгаа. Улсын сайн малчин шалгаруулж байгаа үзүүлэлтээ өөрчлөөч ээ. Тоо толгойгоор өгдөг биш, хэдэн хүнийг амьдралд хүргэсэн, ямар хэмжээний чанар,чансаатай үүлдэр, угсаа бий болсон, орон нутагтаа нэр хүндтэй, хойч үедээ үлгэр дуурайлалтай, нүүдэлчин монгол ахуй, бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй талаас нь онцгой анхаарахгүй бол олон хүн мянгат малчин, улсын, аймгийн, сумын сайн малчин гэдэг цолны төлөө явах гэж байгаад хохирсон, бодлого буруу байна.
Хөдөөд малын гоц халдварт өвчнөөс хамгаалах вакцин тарьдаг. Гэтэл тээвэрлэлтээс үү тариулсан мал буглаа үүсэж байна. Иймд вакцины хадгалалт, тээвэрлэлтэд анхаарах хэрэгтэй байна. Алслагдсан орон нутгийн малын эмч нар вакцинаа хүргэж, тээвэрлэж чадаж байна уу? Ноосны урамшуулал одоо хүртэл өгөөгүй байна, хэзээ өгөх вэ, цаашдаа хугацаанд нь өгмөөр байна. Түүхий эдийн үнийг өндөрсгөнө гэж амлалт өгч гарч ирсэн. Ойрын хугацаанд ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn