2023.10.09
Бүх төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт "квот" тогтоохгүй
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа. Уг хурлыг ХХААХҮЯ-наас удирдан зохион байгуулав.
Энэ удаагийн хурлаар 2023 оны аравдугаар сарын 1-ээс 2024 оны аравдугаар сарын 1 хүртэлх нэг жилийн хугацаанд бүх төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт буюу квот тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ.
Өнгөрсөн жил үхрийн махнаас бусад махны экспортын квотыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, адуу, хонь, ямааны мах экспортлоход ямар нэгэн хэмжээ тавиагүй, зарлаагүй гэсэн үг юм. Ингэснээр махны экспорт эрчимтэй нэмэгдэхэд гол түлхэх хүч болсон гэлтэй.