2023.10.11
Шинэ хөдөө хөтөлбөрт нэг тэрбум төгрөг тусгасан нь бодит ажил болж байна
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөрийг 2023 онд 12 аймаг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Дархан-Уул аймаг. Хөтөлбөрийн хүрээнд энэ оны төсөвт нэг тэрбум төгрөг тусгасан нь бодит ажил болж байна.
ШИНЭ ХӨДӨӨ хөтөлбөр нь ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй инновацийг нэвтрүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон эдийн засаг, бизнесийн тогтолцоог төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож, кластер үйлдвэрлэлүүдийг байгуулах зорилготой.
- Зоорийн аж ахуй
- Хүлэмжийн аж ахуй
- Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих
- Хөдөө, аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих
- Газар тариалангийн услалтыг системийг нэмэгдүүлэх
- Хөдөө, аж ахуйн төсөл санхүүжүүлэх чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2023 онд:
- Усалгааны системтэй 82 ширхэг зуны хүлэмж
- Лууван хураагч комбайн 1ширхэг
- 5 га талбайн усалгааны систем 15 ширхэг
- Борной бутлуур
- Зөгийн балны савлах болон лаборторын тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм.
155 сая төгрөгний өртөг бүхий зөгийн балны савлах болон лаборторын тоног төрөөхөмж нийлүүлэгдсэнээр Орхон сумын зөгийчдийн балны үйлдвэрлэл, савалгаанд ахиц гарахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn