2023.09.15

Дархан Уул аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй боллоо

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5,200 гаруй тусгай хэрэгцээт иргэн, 0-16 насны 510 хүүхэд байна гэсэн судалгаа байдаг. Тэдэнд чиглэгдсэн олон улсын стандартад нийцсэн орчин тохижилттой, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, нийгмийн оролцоог нь бэхжүүлэхэд зориулагдсан "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн нээлтийг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ хийлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь хүргэхэд чиглэсэн энэхүү төвийг тавилга, техник, тоног төхөөрөмжийн хамт хүний нөөцийг нь сурган мэргэшүүлж холбогдох асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж буйгаараа онцлог бөгөөд нийт 2000 орчим метр квадрат талбай бүхий хөдөө, орон нутагт хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн загварын дагуу байгуулагдсан төв юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГ-ын гишүүд, УИХ-ын гишүүдийн хамтаар тойрогтоо ажиллаж байна. Энэ үеэр иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, асуусан асуултанд хариуллаа.

Иргэд:

  • Ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэржилтийг сэргээх;
  • "Залуус" хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шинэ залуу гэр бүлүүдийг болон тусгай хэрэгцээт иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрөөр хангах;
  • Дарханы Нэгдсэн эмнэлгийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах;
  •  0,7 га газрын асуудал;
  •  Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг тухайд нь хариуцлагатай, чанартай хийлгэх;
  •  Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарах;
  •  Дархан арьс ширний цогцолборын гацаанаас болж хохирсон хувийн хэвшлийн ААН-үүдийн хохирлыг барагдуулах;
  • Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг зориулалтын лабораториор хангах;
  •  Тусгай хэрэгцээт иргэдийн ТББ-уудыг нэгтгэж, чадавхжуулахад анхаарах;
  •  Боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-т дарлуулж байна;
  •  Орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тусгай яамтай болгох;
  •  Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймагт Зоонозын өвчин судлалын төв байгуулах;
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгыг өргөтгөх;
  •  Эрүүл мэндийн зарим салбарын /тархвар судлаачид/ мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарах
  • Хувийн хэвшлийн их дээд сургуулиудын лицензэд анхаарах, зарим чанаргүй сургуулиудын лицензийг цуцлах зэрэг асуудлуудыг иргэд уламжилж холбогдох хариултуудаа авлаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОГДОНО.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн буцаан төлөлтөөс Дархан-Уул аймагт энэ оны эхний хагаст 1.5 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдсон бол нэмэлтээр 1 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болоод байна. ЖДҮ-ийг дэмжих сангаас 500 сая төгрөгийг Дархан-Уул аймагт хуваарилсан бөгөөд ОН-ийн хөгжлийн сангаас 500 сая төгрөг хуваарилж нийтдээ 1 тэр бум төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд олгохоор төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Орон нутгийн хэмжээнд анх удаа ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв /Геронтологийн төв/-ийг Дархан-Уул аймгийнхаа ахмадуудаас ирүүлсэн хүсэлтийн улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж 2021 оны 9-р сард ашиглалтад оруулсан.

Нийт 960 м.кв талбай бүхий 4 давхар барилга. Нэг дор 50-70 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай тус төв одоогоор 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 20 мянга гаруй ахмадуудад үйлчилгээ үзүүлсэн мэдээтэй байна. Улсын төсвийн 162 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөх тоноглогдсон бөгөөд миний зүгээс тус төвд 2021 онд тодорхой нэр төрлийн тоног төхөөрөмжийг дэмжлэг болгон өгч байсан бол өнөөдөр /2023.09.15/ зайны сургалт, зөвлөгөө өгөх зориулалт бүхий дэлгэцийг гардуулж өглөө.

undefined

Энэ үеэр ЭМБУ-ны магистр, хүүхдийн сэргээн засахын эм, АШУҮИС-ын Дархан-Уул аймаг дахь АУС-ын багш Л. Ганчимэг "Насжилттай холбоотой өвдөгний үенд гарах өөрчлөлт" сэдвээр сургалт орж, цахим сургалтыг эхлүүллээ. Ингэснээр ахмадууд өөрт шаардлагатай эрүүл мэндийн сургалт, зөвлөгөөг зайнаас цахимаар авах боломж бүрдэж байна.